You are on page 1of 27

Монгол улс

Монгол улс

Төрийн далбаа Төрийн сүлд


Төрийн дуулал
Монгол улсын төрийн дуулал

Нийслэл Улаанбаатар

Албан ёсны хэл(нүүд) Монгол

Засаглал Парламентийн засаглалтай ардчилсан улс


- Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
- Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Их Монгол улс байгуулагдсан 1206
- Богд Хаант Монгол улс 1911 оны 12 сарын 29
- Бүгд Найрамдах Монгол Ард Улс 1921 оны 11 сарын 24
- Монгол улс 1992 оны 1 сарын 13
Газар нутаг
- Нийт 1,564,116 км² (19-д)
- Ус (%) 0.6
Хүн ам
- 2009 оны тооцоо 2,671,786[1] (139-д)
- 2000 оны тооллого 2,407,500[2]
- Нягтшил 1.7/км² (227-д)

ҮНБ 2008 оны тооцоо


- Нийт 9.399 тэрбум (-д)
- 1 хүнд оногдох ҮНБ 3,541 (124-д)

ХХИ (2007 он) 0.700 (114-д) – дунд


Мөнгөн тэмдэгт Төгрөг (MNT)

Цагийн бүс UTC+7 -оос +8 [3][4]

Улсын домэйн нэр .mn

Утасны код +976

Монгол улс нь далайд гарцгүй, зүүн ба төв Азийн орон юм. Хойд талаараа Оросын
Холбооны Улс, өмнөд, баруун, зүүн талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай тус
тус хиллэдэг. Монгол улс нь хэдийгээр Казахстан улстай хил залгадаггүй хэдий ч
Монголын баруун цэг ба Казахстаны зүүн цэг нь хоорондоо маш бага зайтай. Нийслэл
бөгөөд хамгийн том хот нь Улаанбаатар бөгөөд нийт хүн амын 38 орчим хувь нь тэнд
оршин суудаг. Монгол улс нь бүгд найрамдах улс бөгөөд нэг танхимт парламенттай.
Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд.

Дунджаар далайн түвшнээс дээш 1,580 м өндөрт байрладаг. Хойд ба баруун талаар нь 3
уулын нуруу үргэлжилдэг: Алтайн нуруу, Хангайн нуруу, Хэнтийн нуруу. Зүүн ба
өмнөд талыг Говь цөл эзэлдэг. Хөдөө аж ахуйн салбарт мал аж ахуй, үүн дотроос
хонины аж ахуй давамгалдаг, улаан буудай нь газар тариалангийн гол ургац. Нүүрс,
төмрийн хүдэр, зэс зэрэг ашигт малтмалтай.

Одоогийн Монгол улсын газар нутгийн орчмоор чулуун зэвсгийн үед анчид ба
нүүдэлчдийн бүлгүүд оршин сууж байв. МЭӨ 3-р зууны үед Хүннү гүрний төв болжээ.
МЭ 4-с 10-р зууны үед Түрэг хэлтнүүд амьдарч байв. 13-р зууны эхээр Монгол
аймгуудыг Чингис хаан нэгтгэж Төв азийг эрхшээлдээ оруулжээ. 1234 онд түүнийг
Өгөдэй хаан үе залгамжилж, дараа нь 1279 онд ач нь болох Хубилай хаан Юан гүрнийг
Хятадад байгуулсан байна. Юан гүрэн унасны дараа 14-р зууны үеэс Монголчууд тал
нутагтаа эргэн суух болж хуучны амьдралдаа эргэн оржээ. 1604-34 онд захирсан
Лигдэн хаан Манжуудын эсрэг Монголчуудыг дахин нэгтгэхийг оролдсон боловч
түүний нас барсны дараагаар Чин улсын эрхшээлд оржээ. 1911 онд Чин улс унаснаар
Оросын дэмжлэгтэйгээр Монгол тусгаар тогтнолоо зарлаж Богд хаант Монгол улс
болсон хэдий ч 1921 он хүртэл де факто тусгаар тогтнол, 1945 он хүртэл гадаадын улс
орнуудаар хүлээн зөвшөөрөгдөх гэж ихэд зовж байв. Үр дүнд нь Орос ба ЗХУ-ын
нөлөөлөл маш их байв. 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдаж
Монгол орны улс төр тухайн үеийнхээ ЗХУ-ын улс төрийг чанд дагаж, эрхшээлд нь
оржээ. 1990-ээд оноос социалист засаглал унаж, ардчилал гарсан. Үүний дараагаар
олон намын тогтолцоотой болж, 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталж, зах зээлийн
эдийн засагтай болсон.

Монгол улс бол газар нутгаараа дэлхийд 18-т бичигддэг боловч хүн амын
нягтшилаараа хамгийн бага. Мөн далайд гарцгүй орнуудаас Казахстаны дараа хоѐрт
бичигдэнэ. 2.6 сая хүн амын 30 орчим хувь нь нүүдэлчин, эсвэл хагас нүүдэлчин
амьдралтай. Монголын зонхилох шашин бол Төвдийн Буддизм. Хүн амын ихэнх
хувийг Монгол үндэстэн эзэлдэг ч голдуу баруун талаараа Казах, Тува үндэстнүүд
амьдардаг.
Агуулга
1 Түүх
o 1.1 Эртний түүх
o 1.2 Монголын эзэнт гүрэн
o 1.3 Манж Чин Улсын дарлал
o 1.4 Тусгаар тогтнол
o 1.5 Социалист Монгол
o 1.6 Ардчилсан хувьсгал
2 Төрийн байгуулалт
o 2.1 Ерөнхийлөгч
o 2.2 Улсын Их Хурал
o 2.3 Монгол Улсын Ерөнхий Сайд
o 2.4 Засгийн газар
3 Гадаад харилцаа
4 Зэвсэгт хүчин
5 Газарзүй, цаг уур
6 Байгаль орчин
o 6.1 Байгалийн бүс, бүслүүр
o 6.2 Газрын хөрс
o 6.3 Ус агаар
o 6.4 Ургамал, амьтан
7 Засаг захиргааны нэгж
8 Эдийн засаг
o 8.1 Аж үйлдвэр
o 8.2 Шинжлэх ухаан, технологи
9 Хүн ам зүй
o 9.1 Хэл
o 9.2 Шашин шүтлэг
o 9.3 Боловсрол
o 9.4 Эрүүл мэнд
10 Соѐл
o 10.1 Барилга сууц
o 10.2 Дуу хөгжим
o 10.3 Кино урлаг
o 10.4 Хоол
11 Спорт
o 11.1 Олон улсад
12 Мөн үзэх
13 Ишлэл
14 Цааш унших
15 Гадны холбоос
Эртний түүх

Еврази, 1200 оны үед

Эрт дээр үеэс өнөөгийн Монгол улсад нүүдэлчид оршин сууж байсан бөгөөд эдгээр нь
хааяа нэгдэж томоохон улс гүрнүүдийг байгуулж байжээ. Эдгээрээс анхных нь болох
Хүннү гүрэн нь МЭӨ 209 онд Модун Шаньюүгаар удирдуулж байгуулагдсан. Энэ
гүрэн нь богино хугацааны дотор Цинь улсад аюул учруулсан хамгийн гол хүчин болж,
улмаар Цагаан хэрэм баригдсан байна. Цагаан хэрэм нь өөрөө маршал Менг Тианы үед
300,000 цэргээр хамгаалагдаж байв. Хүннүгийн дараа Сүннү буюу Сяньби, Жужан улс,
Моюун, Тоба зэрэг улсууд байгуулагдаж, тэдгээр нь Түрэгүүдэд дарагдаж, олон зууны
турш Монголыг захирчээ. Долоо ба найм дугаар зууны үед Түрэгүүдийг Уйгурууд
залгамжилж, Уйгаруудыг Киданууд, Жүрхин нар залгамжилсан байна. 10-р зуун гэхэд
маш сул холбоотой олон аймгууд байсан тал нутагт амьдрах болжээ. Эдгээр олон
ханлиг аймгууд нэгдэн Их Монгол улсыг байгуулсан. Цэвэр Монголчуудын
баталгаатай эх үндэс нь Кидан буюу Хятангуудаас үүдэлтэй гэж үздэг

Монголын эзэнт гүрэн

Гол өгүүлэл: Их Монгол Улс

Монголын эзэнт гүрэн

Монгол Улсын түүхэн дэх хамгийн хүчирхэг байсан үе бол Чингис хаан 1206 онд
Монголын овог, аймгуудыг нэгтгэн Монголын эзэнт гүрнийг байгуулж, Ази, Европын
улсуудыг цэргийн хүчээр байлдан дагуулсан явдал юм. Чингис хааны залгамжлагчид
13-р зуун хүртэл газар нутгаа тэлж, хүн төрөлхтний түүхэнд хамгийн өргөн уудам
газарт буюу Вьетнамаас зүүн Европ хүртэлх олон улсуудад ноѐрхлоо тогтоож чаджээ.
Монголын морьтон цэргийн хөл хүрсэн газрууд нь баруун Европ, Пиренейн хойг, зүүн
тийш Филлипиний арлууд, Японы арлууд, хойд зүгт Камчаткын хойг байна. Нийт
40,000,000 км² илүү газар нутгийг эзэлж байв.[5] Гэвч 14-р зууны дунд үеэс дотоодын
зөрчил тэмцэл, гадны бодлого, явуулга нь Монголын эзэнт гүрэн, Юан улсыг задлан
бутаргаж, бусдын эрхшээлд ороход хүргэсэн.

[-] Манж Чин Улсын дарлал


Наймдугаар Жибзундамба Хутагт

17-р зууны үеэс Манжууд зүүн Азид хүчирхэгжиж эхэлсэн юм. 1636 онд Өвөр
Монголыг эзэлж, 1691 онд Халхчууд дагаар орсон юм. Ингэснээр Зүүнгарын хаант
улсаас бусад нь Манж Чин Улсын бүрэлдэхүүнд оржээ. Манжийн түрэмгийллийг
хүчтэй эсэргүүцэж байсан Зүүн гарын хаант улс удалгүй (1755 онд) хүчин мөхөсдөж
Манжид эзлэгдсэн. Ийнхүү Халх Монголчууд хоѐр зуун жилийн турш Манж Чин
Улсын эрхшээлд байсан юм.

[-] Тусгаар тогтнол

20-р зууны эхээр Манж Чин улс доройтож мөхөх болсон завшаанаар Богд Гэгээн
тэргүүтэй Халхын хан, ноѐд удирдан Манжийн засаглалыг халж, 1911 оны 12 сарын
29-нд тусгаар тогтносон Богд Хаант Монгол Улсыг зарлав. 1915 оны Хиагтын
гэрээгээр Хаант Орос ба Хятадын шахалтаар Монгол улсыг Хятадын бүрэлдэхүүн дэх
автономит улс болголоо. 1919 онд Хятадын цэргийн эрхтэн Ар Монголыг эзэлж,
автономийг устгав. Энэ хүнд нөхцөлд Монголын хувьсгалчид Оросын улаан армийн
дэмжлэгтэйгээр 1921 онд эх орноо гадаадын дарангуйллаас чөлөөлж, тусгаар
тогтнолоо сэргээн зарлалаа. Үүний дараа 1924 оны 11 сарын 26-нд анхны Үндсэн
хуулиа баталж тусгаар тогтнолоо тунхагласан юм. Монголын тусгаар тогтнол хэд
хэдэн удаагийн шалгалт туулсан юм. 1939 онд Японы түрэмгийлэгчид Халхын голоор
нэвтрэн орж ирж дайн өдөөсөн бөгөөд ЗХУ-тай 1936 онд байгуулсан Харилцан
туслалцах протоколын дагуу ЗХУ тусламж үзүүлж Г.К.Жуковоор удирдуулсан
Сибирийн, Өвөр Байгал, Уралын цэргийн тойргийн дивизүүдээс бүрдсэн Монгол-
Зөвлөлтийн арми байгуулж ялалт хийсэн.

Дэлхийн хоѐрдугаар дайны дараа болсон Ялтын бага хурлын үр дүнд Монгол улсын
тусгаар тогнолыг ЗХУ, БНХАУ-ууд албан ѐсоор хүлээн зөвшөөрч Монгол улсын
тусгаар тогтнол олон улсын хэмжээнд бүрэн баталгаажжээ.

[-] Социалист Монгол


Дамдины Сүхбаатар
Гол өгүүлэл: Бүгд Найрамдах Монгол Ард Улс

Монгол улс хэдийгээр бүрэн тусгаар тогтносон боловч 1921 оны хувьсгалаас хойш 68
жилийн турш ЗХУ-ын нөлөөнд, улс төр, эдийн засгийн хувьд Зөвлөлтийн загварыг
баримтлан хөгжиж ирсэн юм. Гэвч түүхийн энэ үед Монголд соѐл, шинжлэх ухаан,
техник технологийн томоохон өөрчлөлтийг хийсэн юм.

[-] Ардчилсан хувьсгал

Гол өгүүлэл: 1990 оны Монголын ардчилсан хувьсгал

1989-1990 онд ЗХУ болон дорнод Европын орнуудад өрнөсөн ардчиллын төлөөх
тэмцэл Монгол улсад ч нөлөөлж 1989 оны 12 сарын 10-нд Ардчиллын төлөөх анхны
цуглаан болж Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсанаа зарлажээ. Үүний дараа
шил шилээ даран олон жагсаал, цуглаан зохиогдох болж олон ч хөдөлгөөн холбоод
байгуулагджээ.

1990 оны 3 сарын 7-нд МоАХ-ны зарим гишүүд Монголд анх удаа улс төрийн
өлсгөлөн зарлан, тухайн үед төрийн эрх барьж байсан МАХН-ын Төв хорооны Улс
төрийн товчоог огцрохыг шаардсан байна. Тэдний шаардлагыг эрх баригчид хүлээн
авч 3 сарын 9-ний орой Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монгол
улсад олон намын оролцоо бүхий чөлөөт сонгууль явуулах болжээ.

Анхны чөлөөт арчилсан сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал 76 хоног


хуралдаж 1992 оны 1 сарын 12-нд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч эзэмших эрхийг
баталгаажуулсан шинэ Yндсэн хуулийг баталснаар Монгол улс ардчиллын замыг
эргэлт буцалтгүй сонгосон юм.
Төрийн байгуулалт
Гол өгүүлэл: Монгол улсын улс төр

Засгийн газрын ордон

Монголын улс төрийн системийг парламентийн засаглалтай ардчилал гэж тодорхойлох


бөгөөд энэ нь Монгол улсын үндсэн хуулиар захирагддаг. Үндсэн хууль нь чөлөөтэй
үзэл бодплоо илэрхийлэх, хүний эрх, чөлөөтэй шашинаа шүтэх зэрэг эрхийг Монгол
иргэдэд олгодог.

Монголын мэдээллийн салбар бол телевизийн сувагууд ба компаниудын эзэмшилтэй


сонин хэвлэлтэй. Монголын олон улс төрийн намуудаас хоѐр нь чухал үүрэгтэй. 2004
оны 7 сарын 27 хүртэл хуучнаар коммунист Монгол Ардын Хувьсгалт Нам нь
зонхилох нам байжээ. Хамгийн чухал сөрөг хүчин нь 1996 оноос 2000 он хүртэл
төрийн эрхийг барьсан Ардчилсан Нам юм.

1992 онд шинэ Yндсэн хуулийг баталснаар, Улсын Их Хурлын сонгуулийг ардчилсан
зарчмаар явуулж эхэлжээ.

1992 оны сонгуульд МАХН ялалт байгуулж, УИХ-д 70 суудлыг авчээ. 1996 онд
Монголын Ардчилсан Xолбоо, ардчилсан намуудын эвсэл тус улсын эдийн засаг ба улс
төрд шинэчлэлт, өөрчлөлтийг гүйцэтгэх шинэ хөтөлбөр боловсруулж оролцсоны дүнд
сонгуульд онцгой ялалт байгуулсан. Энэ санал хураалтаар Улсын Их Хурлын 76
суудлын 50-ийг нь Ардчилсан Холбоо эвсэл, 25 суудлыг МАХН авсан байна. 2000 оны
сонгуулиар МАХН 72 бусад(АН, МАШСН, МИЗН) 4 суудал авсан юм. Харин 2004 оны
сонгуулиар МАХН 38, Эх Орон-Ардчилал эвсэл 34, МБНН 1, бие даагчид 3 суудал
авсан байна. 2008 оны парламентийн сонгуульд МАХН ялалт байгуулж ард түмэн
булхайтай хэмээн үзэж, бослого гаргаж, энэ нь сүүлдээ үймээн самуун болж хувирсан.
Засгийн газар байгуулахад МАХН ба АН эвсэх болсон.

Ерөнхийлөгч

Гол өгүүлэл: Монгол Улсын Ерөнхийлөгч

Үндсэн Хуульд зааснаар Ерөнхийлөгч нь Монгол Улсын төрийн тэргүүн бөгөөд ард
түмний эв нэгдлийн илэрхийлэгч болно. Улсын Их Хурлын сонгуулиас гадна тус
улсын Ерөнхийлөгчийг 4 жил тутамд шууд сонгодог.

Ерөнхийлөгч нь Их хурлын шийдвэрүүдийн хэрэгжилтэд хориг тавьж чадна. Энэ


шийдвэрийг улсын их хурал 2/3-с дээш хувийн саналаар эсэргүүцвэл ерөнхийлөгчийн
хориг мөн хүчингүй болдог. Монгол улсын Үндсэн Хууль Ерөнхийлөгч болоход 3
шаардлага тавьдаг. Үүнд:

Монголын иргэн ба Монголд төрсөн байх


Доод тал нь 45 настай байх
Ерөнхийлөгч болохоос өмнө Монголд таван жил амьдарсан байх ѐстой

Одоогийн Ерөнхийлөгч бол Цахиагийн Элбэгдорж юм.

[-] Улсын Их Хурал

Гол өгүүлэл: Монгол Улсын Их Хурал

Улсын Их Хурал нь 76 суудалтай ба УИХ-ын даргаар удирдуулдаг. Одоо мөрдөгдөж


буй сонгуулийн хуулиар 21 аймаг ба нийслэлийн 9 дүүрэг нь тус бүрдээ олон
мандаттай томсгосон тойргууд болно. УИХ-ын даргыг УИХ-ын гишүүд дундаасаа
сонгодог.

Өнөөгийн Улсын Их Хурал нь сонгууль маргаантай явагдсан шалтгаанаар 75 гишүүний


бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж байгаа.

[-] Монгол Улсын Ерөнхий Сайд

Гол өгүүлэл: Монгол Улсын Ерөнхий Сайд

Ерөнхий сайд нь парламентад хамгийн олон суудал бүхий нам эвслээс Ерөнхийлөгчтэй
зөвшилцөн санал болгосны дагуу Улсын Их Хурлаас томилогддог. Одоогийн ерөнхий
сайд бол Сүхбаатарын Батболд юм.

[-] Засгийн газар

Гол өгүүлэл: Монгол Улсын Засгийн Газар

Засгийн газар нь 11 яам, 15 сайдаас (ерөнхий сайдыг оролцуулаад) бүрдэнэ.

[-] Гадаад харилцаа


Монгол нь АНУ, ОХУ, БНХАУ, Хойд ба Өмнөд Солонгос, Япон зэрэг олон орнуудтай
найрсаг гадаад харилцаатай. Засгийн газар гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг ихэд
дэмждэг.

Монгол улс Алматы, Анкара, Бангкок, Берлин, Бээжин, Брюссель, Будапешт, Кайр,
Варшав, Вашингтон, Вена, Вьентьян, Хавана, Дели, Лондон, Москва, Оттава, Парис,
Прага, Пхеньян, Сөүл, Софи, Токио, Ханой, Сингапурт элчин сайдын яамтай, Эрхүү,
Улаан-Үдэд консултай. Нью-Йорк ба Женев хотуудад НҮБ-ын дэргэдэх төлөөлөгчид
суудаг.

2005 оны арваннэгдүгээр сарын 21-нд Жорж Буш Монголд айлчилсан АНУ-ын анхны
ерөнхийлөгч болсон[6]. 2004 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны
байгууллагыгБолгар улс толгойлж байх үед Монгол тус байгууллагын Азийн нэгэн
хамтран ажиллагч болсон.

[-] Зэвсэгт хүчин


Гол өгүүлэл: Монгол Улсын Зэвсэгт хүчин

Монгол улс нь 2003 оны Ирак руух довтолгоог дэмжиж, тус тус 103-аас 180 цэргийг ар
араас нь Ирак ба Афганистан улсууд руу явуулсан. Үүнээс гадна Сьерра-Леонед НҮБ-
ийн тусгай шүүхийг 200 цэрэг хамгаалж байгаа. 2005-аас 2006 онуудад Бельги ба
Люксембургийн цэргүүдтэй хамт Косово руу 40 цэрэг илгээжээ. Мөн Африкийн Чад
улс руу зэвсэгт хүчний 800 гаруй албан хаагч бүхий бие бүрэлдэхүүнтэй багийг
илгээхээр төлөвлөж байна.

Монгол Улс нь цөмийн зэвсгээс ангид бүс нутаг хэмээн НҮБ-ээр батлагдсан.

[-] Газарзүй, цаг уур

Монголын нутаг дэвсгэр

1,564,116 км²[7] газар нутагтайгаар Монгол улс нь Иран улсын дараа дэлхийд 19-д орно.
20-д бичигдэх Перу орноос хамаагүй том юм.

Монгол улс нь өмнөд хэсэгтээ Говь цөл, хойд ба баруун талаараа хүйтэн ба уулархаг
газартай. Монголын нилээд хэсгийг харьцангуй тэгш тал газар эзэлдэг. Монголын
хамгийн өндөр цэг нь Алтай таван богдын Хүйтэн уул бөгөөд д.т.д. 4,374 м-т оршдог.
ОХУ-ын Тува улсад хэсэг нь орших Увс нуурын хотгор нь байгалийн Дэлхийн өв газар
юм.

Монгол улс нь эрс тэс уур амьсгалтай. Улсын ихэнх газарт зун халуун бөгөөд өвөл маш
хүйтэн. 1 сарын дундажууд -30 °C-д[8] хүрдэг. Хааяа уур амьсгалын өөрчлөлт болох
зудад нэрвэгддэг. Улаанбаатар хот нь дундаж температураараа дэлхийд хамгийн
хүйтэн нийслэлд тооцогддог.
Өндөр газарт оршдог, хүйтэн ба салхи ихтэй орон. Өвөл нь удаан үргэлжилж маш
хүйтэн бөгөөд зун нь богинохон ба энэ л үед ихэнх хур тунадас нь унадаг. Улсад
дунджаар 257 нартай өдөр тохиодог ба голдуу өндөр даралттай орчны дунд оршдог.
Хур тунадас нь хойд талаараа хамгийн их (жилд дунджаар 20-35 см), өмнөд хэсэгтээ
хамгийн бага (жилд дунджаар 10-20 см). Хамгийн өмнөд хэсэгт Говь цөл орших бөгөөд
энэ газарт жилд ямар ч хур тунадас унахгүй тохиолдол элбэг.

Говь бол ердийн цөл биш, харин хээр цөл юм. Энд тарвага амьдрах хэмжээний ургамал
байхгүй ч тэмээ бол амьдрах боломжтой. Говийн бэлчээр нь маш хэврэг бөгөөд
талхлалтын улмаас амархан устдаг. Үүнээс болж жинхэнэ цөлний хэмжээ ихсэх аюутай
болох ба энэ нь чулуулаг бөгөөд, тэмээ ч амьдарч чадахгүй газар байдаг.

[-] Байгаль орчин

Гол урсаж буй, тал газар

[-] Байгалийн бүс, бүслүүр

Монгол улсын хойд талаас урагш явахад ойт хээр, хээр, говь, цөлийн гэсэн өргөрөгийн
4 бүс, өндөр уулст ялангуяа ойт хээрийн бүсийн уулст авирахад тайгын ба тагийн
бүслүүр ажиглагддаг. Монголын байгалийн бүс, бүслүүр, галаргын байдлыг харгалзан
Хангай, Хэнтийн, Алтайн уулархаг, Дорнодын талархаг, Говийн гэж дөрвөн их мужид
хуваадаг.

[-] Газрын хөрс

Монголд хүрэн, хар хүрэн, цайвар хүрэн, хар шороон, нугын хүрэн, говийн бор, цөлийн
бор саарал, нуга намгийн болон мараалаг, давсархаг зэрэг олон төрлийн хөрс байдаг.
Үүний дотор үржил шимт хүрэн хөрс тавь орчим хувийг эзлэдэг. Газар тариалан
эрхэлж болох газар нь газар нутгийн 0.76%-г эзэлдэг. Усжуулалттай газар 840 км²
байна.

[-] Ус агаар

Монгол улсад 67000 км урттай 3811 гол горхи, 500 м³ эзэлхүүнтэй 3500 гаруй нуур
7000 орчим булаг шанд, 540 м² талбай бүхий 190 гаруй мөсөн гол 250 гаруй Рашаантай
бөгөөд газрын доорхи усны 139 орд газар байна.

Монгол улсын гол мөрнийг хойд мөсөн далайн, номхон далайн болон төв
азийнгадагшаа урсгалгүй сав газрын гэж гурав хуваана. Орхон бол Монголын хамгийн
том гол юм (Урт нь 1124 км, усаа цуглуулах талбай 133000 км²). Хамгийн том нуур нь
Увс нуур (3350 км²), хамгийн гүнзгий нуур нь Хөвсгөл нуур (262.4 м)

[-] Ургамал, амьтан

Монгол улсад нэг ба олон наст, модлог, бутлаг, хагас бутлаг зэрэг 4000-аад зүйлийн
ургамал, ногоо ургадаг бөгөөд 7 баг, 24 овог, 70 гаруй төрөлд хамаарагдах 140 гаруй
зүйлийн хөхтөн, 390-ээд зүйлийн жигүүртэн оршино. Түүний дотор тахь, хавтгай,
мазаалай зэрэг амьтан, монгол алтан хундага, тарваган шийр, дорогостойн вансэмбэрүү
зэрэг дэлхийд өөр аль ч газарт байхгүй ургамал бий.

[-] Засаг захиргааны нэгж


Гол өгүүлэл: Монгол Улсын аймгууд ба Монгол Улсын сумд

Монгол улс нь засаг захиргааны 21 аймаг, нийслэл хотод хуваагддаг. Аймаг нь дотроо
сум, багуудад, хот нь дотроо дүүрэг, хороонд хуваагдана.

Архангай
Орхон
Баян-Өлгий
Өвөрхангай
Баянхонгор
Өмнөговь
Булган
Сүхбаатар
Говь-Алтай
Сэлэнгэ
Говьсүмбэр
Төв
Дархан-Уул
Увс
Дорноговь
Ховд
Дорнод
Хөвсгөл
Дундговь
Хэнтий
Завхан
Эдийн засаг

1,000 төгрөг

Монголын эдийн засаг нь хөдөө аж ахуй ба уул уурхайд тулгуурладаг. Монголд ашигт
малтмал элбэг байдаг бөгөөд үйлдвэрлэлд зэс, нүүрс, молибден, цагаантугалга,
вольфрам, алтны олборлолт ихэд ач холбогдолтой.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод төвлөрч 30,000 гаруй хувийн бизнес үйл
ажиллагаа эрхэлдэг. Харин хотоос гадуурх хүн ам нь мал аж ахуйг (хонины, ямааны,
үхрийн, морины, тэмээний аж ахуй) голчлон эрхэлдэг. Газар тариаланд голдуу улаан
буудай, арвай, хүнсний ногоо, улаан лооль, тарвас, чацаргана, малын тэжээл ургамал
тариалдаг. 2006 онд 1 хүнд оногдох ДНБ нь $2,100 байв[9]. ДНБ нь 2002 оноос хойш
тогтвортой өсөж (2006 оны албан ѐсны тооцоогоор жилд 7.5%-р) байгаа ч гэсэн том
хэмжээний импорт, экспортын тэнцвэргүй байдлыг нөхөж амжаагүй л байна. ОХУ-д
өгөх $11 тэрбум долларын өрийг 2004 онд $250 сая доллараар Монголын засгийн газар
хэлэлцээрээр төлжээ.

Монголын эдийн засаг хэдийгээр өсөж байгаа ч гэсэн 2006 оны байдлаар хүн амын
ядуурлын хэмжээ нь 32.2%[10], ажилгүйдэл ба инфляцийн түвшин нь тус тус 3.3% ба
9.5% байна. Монголын хамгийн гол худалдааны түнш бол Хятад орон байна. 2006 оны
байдлаар Монголын нийт экспортын 68.4% нь Хятад руу явсан ба Монголын нийт
импортын бүтээгдэхүүний 29.8% нь Хятадынх байлаа.[11]

1991 онд Улаанбаатар хотод байгуулагдсан Монголын хөрөнгийн бирж нь нийт


хувьцааны хэмжээгээрээ дэлхийд хамгийн жижигт тооцогддог байна.[12][13]

[-] Аж үйлдвэр

ДНБ-ий 21.4%-г аж үйлдвэр хангадаг ба хөдөө аж ахуйн салбартай тэнцүүхэн байна


(20.4%). Аж үйлдвэрлэлд барилгын материал, уул уурхай (нүүрс, зэс, молибден,
хайлуур жонш, цагаан тугалга, вольфрам, алт), газрын тос, хүнс ба ундааны
бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулалт, ноолуур, байгалийн
нэхмэл үйлдвэрлэл зэрэг орно. Аж үйлдвэрлэлийн өсөлт нь 2002 онд жилд 4.1% байв.
Уул уурхайн салбар нь Монголын хамгийн гол чухал аж үйлдвэрлэлийн салбаруудын
нэг болж хөгжсөөр байна. Энэ нь Хятад, Орос, Канадын уул уурхайн компаниуд
Монголд үйл ажиллагаагаа эрхлэх болсонтойгоор харагдаж байна. Дотоодын хоол
хүнсний үйлдвэрлэл гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хурдацтайгаар
өсөж байна.
Шинжлэх ухаан, технологи

1990-ээд оноос ардчилал хөгжснөөр Монгол улс нь технологийн салбараа хөгжүүлж


эхэлжээ. Үүний үр дүнд нилээд олон тооны технологийн компаниуд үүсгэгджээ. Мөн
Өмнөд Солонгос, Хятад зэрэг ойр орчмын орнуудын технологийн компаниуд Монголд
салбараа нээж эхлэж байна. Мэдээлэл харилцааны ба интернетийн үйлчилгээ олгогч
компаниуд ихэссэнээр интернет ба утасны салбарыг өрсөлдөөнтэй болгожээ. Үүнээс
хамгийн өрсөлдөөнтэй нь үүрэн телефон утасны салбар бөгөөд одоо Монголын ихэнх
нутгийг хамарч байна. Электроник ба механик аж үйлдвэрлэлтэй харьцуулахад
программ хангамж нь Монголд үйл ажиллагаагаа эрхэлдэг Монголын ба гадаадын
компаниудад түлхүү хөгжиж байна.

[-] Хүн ам зүй

Монголын хүн ам зүй. Хүн ам нь мянгаар.

2007 оны 7 сарын байдлаарх Монгол улсын нийт хүн амыг АНУ-ын хүн ам тооллогын
товчоо 2,951,786 [14] гэж үзэж байгаа бөгөөд энэ нь дэлхийд 138-д тооцогддог. Харин
НҮБ нь хүн амыг 2,629,000[15] хэмээн тооцож байгаа (АНУ-ын хүн ам тооллогын
товчооны тооцооноос 11%-р бага). Монголын Үндэсний Статистикийн Хороо хүн амыг
2,612,900 гэж тооцно.

Хоѐр хөрш орон болох Хятад ба ОХУ-ын хүн амтай харьцуулахад маш өчүүхэн юм.
Монголын хүн амын ихэнх хувийг Монгол гаралтай хүмүүс эзлэх боловч Казах, Тува,
Тунгус үндэстнүүд бага хэмжээгээр бий. 2000 оны тооллогоор Монголын хүн амын
өсөлтийг жилд 1.2% гэж тооцож байна[16]. Нийт хүн амын 59% нь 30-аас доош насны,
үүнээс 27% нь 14-өөс доош насныхан байна. Энэ харьцангуй залуу ба хурдацтай өсөж
байгаа хүн ам нь бусад хөгжиж байгаа орнуудтай адил эдийн засагт нь хүндрэл
учруулах болжээ.

Хүн амын 40% нь Буддизм-Ламаизм шашинтай (Төвдийн Буддизмтай холбоотой), 30%


нь шашингүй, 20% нь Бөөгийн шашинтай, 6% Христосын шашинтай, 4% нь лалын
шашинтан.
Хөдөөны Монгол хүүхэд гэрийн өмнө

Нягтшил багатай Монгол улсын хүн амын нилээд хувь нь сүүлийн үеэс хотод амьдрах
болжээ. Тал хувь нь Улаанбаатар ба аймгийн төвүүдэд амьдарч байна. Өрхүүд өвөл
тосгонуудад, зун нь гэрт амьдрах хагас нүүдэлчин байдал нь хөдөө давамгайлж байна,
гэхдээ бүтэн жилийн турш нэг газартаа байх газар тариалан эрхэлдэг өрхүүд ихэсч
байгаа. Хүн амын 40% орчим нь нүүдэлчин, эсвэл хагас нүүдэлчин амьдралтай.

Хүн амын 85% нь Монгол үндэстэн бөгөөд үүн дотроос Халх ястан давамгайлна.
Эдгээр ястнууд нь голдуу хэлний онцлогоороо л ялгагддаг. Монгол угсаатнуудын 90%-
г Халх эзэлдэг. Үлдэх 10%-г Буриад, хойд хэсэгт Дөрвөд, зүүн талд Дарьганга зэрэг
эзэлдэг. Түрэг угсаатнууд (Казах, Тува, Уйгур) Монголын хүн амын 7%-г эзлэх бөгөөд
үлдэх хүн амд Тунгус үндэстнүүд, Хятадууд, Оросууд багтана. 1991 онд ЗХУ бутарч
Монголд үзүүлж байсан тусламж дууссанаар ихэнх Оросууд Монголоос гарчээ.

Хэл

Монгол улсын албан ѐсны хэл нь Халх Монгол хэл бөгөөд энэ нь кирилл үсгийг
хэрэглэдэг. Нийт хүн амын 90% нь энэ хэлээр ярьдаг ба улс даяар олон аялгатай.
Баруун аймгуудад Казах ба Тува хэлнүүд бас яригддаг. Англи хэл нь Монголд хамгийн
их яригддаг гадаад хэл, үүний дараа орос хэл орно. Энэ нь социализмын үед
монголчууд Оростой харилцаа холбоо маш их байсантай холбоотой, харин 1990-ээд
онос хойш англи хэл нь хамгийн их яригддаг гадаад хэл болж байна. Албан ѐсоор
30000, хараар 70000 гаруй Монгол иргэн Өмнөд Солонгост ажиллаж байгаа тул
Солонгос хэл[17] нь бас газар авч байна. Нөгөө хөршийн хэл болох Хятад хэлийг хүмүүс
сонирхох болж, залуучуудын дунд Япон хэл ч бас түгээмэл болжээ. Насанд хүрсэн
боловсорсон хүмүүсийн дунд социализмын үед суралцаж байсан Герман, мөн бусад
зүүн Европын хэлүүдийг мэдэх тохиолдол байдаг. Харин одоо бол залуу Монголчууд
нь баруун европод ажиллаж суралцах болсон тул тэндэхийн хэлүүдийг төгс эзэмших
болсон.

Монгол хэл нь Монгол хэлний язгуурын хэлнүүдийн нэг. Монгол хэлний язгуур нь
Алтайн хэлний язгуурт хамрагдах нь элбэг бөгөөд энд Түрэг, Тунгус, бас заримдаа
Солонгос ба Япон хэлнүүд багтдаг.
Шашин шүтлэг

Гандантэгчэнлин хийд

Төв Азийн нүүдэлчдийн адил бөөгийн шашин, мөнх тэнгэрийн шүтлэгийн төрлүүд
одоогийн Монгол улсын нутагт түгээмэл байжээ. Эдгээрийг аажмаар Төвдийн Буддизм
эзэмдсэн ч гэсэн бөөгийн мөргөл зэрэг нь Монголын шашны соѐлд өөрийн ул мөрөө
үлдээжээ. Одоо ч гэсэн үйлдэгддэг бөө мөргөлийн уламжлалуудын нэг бол овоо тахих
ѐслол юм.

20-р зууны үеэр коммунист засгийн газар нь шашны уламжлалт ѐслол, үйлүүдийг
зогсоож байжээ. Их Хэлмэгдүүлэлтийн үеэр Хорлоогийн Чойбалсангийн удирдлага
доор Монголын ихэнх сүм хийдүүд ба лам нарыг хэдэн мянгаар нь хороож байжээ.

1991 онд коммунист засаглал унаснаар шашны эрх чөлөөтэй болж, коммунизмын өмнө
гол шашин байсан Төвдийн Буддизм дахин сэргэж хамгийн түгээмэл шашин болжээ.
Христосын шашин, Исламын шашин ч гэсэн дэлгэрч эхэлжээ. 21-р зуунд зарим
судлаач, төрийн зүтгэлтэн нар Мөнх тэнгэрийн шүтлэгийг сэргэх асуудлыг хүчтэй
тавих болжээ. 2006 онд Мөнх тэнгэр судлалын олон улсын хурлыг Улаанбаатарт
зохион байгуулсан юм.

Боловсрол

Монгол Улсын Их Сургууль

Социализмын үед боловсролын салбар нь хамгийн амжилттай хөгжжээ. Бичиг үсэг үл


мэдэх явдал нь нүүдэлчин өрхүүдийн хүүхдүүдэд зориулагдсан дотуур байртай
сургуулиудын тусламжтайгаар бараг бүтнээрээ арилгагджээ.

1911 оны үндсэний эрх чөлөөний хувьсгалын дараа хойч залуу үеээ дэлхийн олон улс
түмний адил эрдэм боловсролд сургах талаар шинэ дэвшилтэт үзэл санаа сэргэсэн юм.
Улмаар 1921 оны ардын хувьсгалын ялалтын үр дүнд анхны бага сургууль (одоогын 3
дугаар сургууль) байгуулагдсан бол 1923 оны 2 сарын 16-ны өдөр шинэ Монгол улсын
анхны дунд сургууль болох 1 дүгээр сургууль үүсэн байгуулагджээ. Энэ сургуульд
монгол хэл бичиг, тооны ухаан, англи, франц, герман, хятад хэл зэрэг гадаад хэлээс
гадна дэлхийн байдал, бодисын зүй, хувилахуй ухаан, байгаль судлал зэрэг шинжлэх
ухааны хичээлүүдийг зааж эхэлсэн байна. 1 дүгээр дунд сургуулийн анхны төгсөгчид
болох 30 хөвгүүд охид 1926 онд Франц, Герман улсад боловсрол эзэмшихээр явцгаасан
юм. Тэд бол шинэ Монголын анхны өндөр боловсролтой сэхээтнүүд болсон түүхтэй.
1929 он хүртэл ганцхан 1 дүгээр дунд сургууль байсан бөгөөд түүнээс хойш хот,
хөдөөд олон дунд сургуулиуд байгуулагдсан. 1 дүгээр сургууль 1938 онд анхны бүрэн
дунд сургууль буюу 10 жилийн сургууль болж өргөжсөн юм.

1990-ээд оноос дотуур байртай сургуулиудад хийх хөрөнгө оруулалт багассанаар бичиг
үсэг үл мэдэх явдал арай ихэсчээ.

Бага, дунд боловсрол нь анх арван жил үргэлжилж байсан боловч 2008 оноос 12 жил
болсон[18].

Монголын үндэсний их сургуулиуд нь бүгд Монгол Улсын Их Сургууль ба Монгол


Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулиудаас үүссэн байна.

1990-ээд оноос хойш хувийн дээд боловсрол олгох инстутууд эрчимтэйгээр нэмэгдсэн
боловч эдгээр сургуулиудын ихэнх нь "коллеж", "их сургууль" гэсэн нэрдээ хүрэх
чадвар алга байна.

Эрүүл мэнд

Эрүүл мэнд, асрамжийн байдал Монголд хурдацтай хөгжиж байгаа[19] ба үүний үр дүнд
дундаж наслалт дээшилж байгаа.

АНУ-ын Тагнуулын төв газрын Дэлхийн мэдээллийн ном (CIA World Factbook)-ынхаар
төрөлтийн хувь хэмжээ (нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо) нь 2.25[20]-1.87[21], хүн
амын дундаж наслалт 67[22]-68[23], Амьд төрсөн 1000 хүүхдэд ногдох нялхсын эндэгдэл
1.9%[24]-4%[25]; таван наснаас дооших хүүхдийн нас баралт 4.3%[26] байна.

2002 оны байдлаар нийт 33273 эрүүл мэндийн ажилтантай, үүнээс 6823 нь эмч, 788 нь
эм зүйч, 7802 нь сувилагч, 14091 нь дунд түвшний ажилчид байна. Одоогийн байдлаар
10.000 хүн тутамд 27.7 эмч, 75.7 эмнэлэгийн ор тус тус ноогдож байна.

Соёл

Наадмын үеэрх Морины уралдаан


Наадам нь Монголд зуны улиралд гурван өдрийн турш болдог хамгийн гол, том баяр
юм. Энэ нь Манжийн дарлалаас гарч тусгаар тогтнолоо зарласан өдөр буюу 7 сарын
11-нд болдог байна.

Барилга сууц

Монгол гэр

Монголын уламжлалт орон сууц нь гэр юм. Монголын уламжлалт уран барилгын
үндсийг Н. Чүлтэм гэр ба майхан байсан гэж үзжээ. 16-17-р зууны хийдүүд нь анх гэр
дотор үйл ажиллагаагаа явуулж, томосгох шаардлагатай байсан бол гэрийн загвараар
урладаг байжээ. Монголын уран барилгыг гурав ангилдаг: Монгол, Төвд, Хятад, болон
энэ гурвын холимог загвар.

Дуу хөгжим

Монгол нь дуу хөгжмийн уламжлал ихтэй. Хөөмий, морин хуур, бусад утсан хөгжмийн
зэмсэг, богино ба уртын дуу зэрэг нь бүгд эртний дуу хөгжмийн өвүүд юм.

20-р зуунаас барууны сонгодог хөгжим монголд орж ирсэн бөгөөд монголын өөрийнх
нь сонгодог хөгжимтэй нийлүүлсэн хувилбаруудыг хөгжмийн зохиолчид гаргаж ирж
байна. Харин одоо рок, поп, хип-хоп хөгжимийг залуу дуучид тоглож газар авч байна.

[-] Кино урлаг

Социализмын үед МАХН нь киног ашиглаж өөрийн үзэл, санаануудыг сурталчлах


хэрэгсэл болгож байсан. Анхны кинонууд нь ардын ба хувьсгалын баатруудын
сэдэвтэй байсан бол 1950-аад оноос ажилчин ангийн баатруудын сэдэвтэй болсон
байна. 1970-аад оноос баримтат кинонууд, өдөр тутмын амьдралын тухай сэдэвтэй
кинонууд гарах болов.

Ардчилал гарсны дараа кино урлаг тодорхой цаг хугацааны турш доройтсон боловч
сүүлийн үед сэргэж байна. Харин Япон-Монголын хамтарсан "Чингис хаан" кино зэрэг
гадаадын байгууллагын тусламжтайгаар кино бүтээх, мөн Доржхандын Төрмөнх,
Даваагийн Бямбасүрэн зэрэг бие даасан найруулагчид гарах болжээ. Бямбасүрэнгийн
"Ингэний нулимс" кино нь 2005 онд Оскарын шагналын гадаад баримтат кино төрөлд
номинацилагдсан байна.

Сүүлийн үед "Ийм нэгэн дурлал", "Надтай гэрлээч" зэрэг залуучуудын сэдэвтэй
кинонууд гарч эхэлж байна.
Хоол

Монголчуудын уламжлалт хоол хүнсэнд мах, цагаан идээ зонхилдог байв. Хонь,
үхрийн махыг хамгийн түгээмэл хэрэглэдэг бөгөөд төрөл бүрийн сүү боловсруулж
цагаан идээ хийдэг. 20-р зуунаас Европ хүнсний ногоо монголчуудын хоол хүнсний
чухал хэсэг болсон.

Спорт

Бөхийн Өргөө

Эрийн гурван наадам болох морины уралдаан, нум сумын харваа, үндэсний бөх нь
Монгол даяар хамгийн их тархсан, хамгийн олон үзэгчтэй спортын төрлүүд юм.
Наадмын үеэр шагай харвах тэмцээнүүд ч гэсэн болдог.

Хамгийн их дэлгэрсэн спорт бол эрийн гурван наадмын гол төрөл, үндэсний бөх юм.
Монгол бөхийг анх 7000 жилийн өмнө үүссэн гэж түүхчид үздэг байна. Монгол бөхөөр
элдэв маргааныг цэгцлэж шийдвэрлэх явдал нь Монголын нууц товчоонд ч гардаг
ажээ. Улсын бөхийн тэмцээнүүдэд улсын өнцөг булан бүрээс хэдэн зуун бөхчүүд ирж
өрсөлддөг.

Сүүлийн үед ширээний теннис, сагсан бөмбөг, хөлбөмбөг зэрэг спортууд нь дэлгэрч
байгаа. Ширээний теннисээр олон улсын хэмжээнд монгол тамирчид оролцоx болж
байна.

Олон улсад

Монгол бөхчүүд Японы сүмо бөхөд маш амжилт гаргах болсон. 2003 онд Асашѐорюү
нь анхны Монгол ѐкозүна (сүмогийн аварга) болсон ба 2007 онд Хакүхо хоѐр дахь нь
болжээ.

Одоогоор Монгол улсын тамирчид зуны олимпоос 2 алт, 7 мөнгө, 10 хүрэл медаль
хүртээд буй.

Жүдогийн 100 кг-н жинд Найдангийн Түвшинбаяр Бээжингийн олимпийн үеэр


Монголын анхны алтан медалийг авчирсан.[27]

Буудлагын төрөлд Монгол эмэгтэйчүүд амжилт үзүүлэх болсон. Доржсүрэнгийн


Мөнхбаяр нь хоѐр удаагийн дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт (одоо Германы
иргэн болсон), харин Отрядын Гүндэгмаа болон Цогбадрахын Мөнхзул нь 25 метрийн
гар буудлагын төрлөөр 2007 оны 5 сарын байдлаар тус тус дэлхийд 2, 3-т
эрэмбэлэгджээ.[28]

Боксын төрөлд сүүлийн үед ихээхэн амжилт гаргаж байгаа. Бээжингийн олимпод 4
боксчин оролцсоноос Энхбатын Бадар-Ууган алт, Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн
медаль авсан. Бадар-Ууган нь мөн 2007 оны Дэлхийн аваргаар мөнгөн медаль хүртжээ.

Байт харвааны төрөлд Бээжингийн паралимпаас Дамбадондогийн Баатаржав алтан


медаль авсан.

Хөлбөмбөг нь залуучууд, хүүхдүүдийн дунд түгээмэл болсон. 1990-ээд оноос


Монголын хөлбөмбөгийн шигшээ нь дахин тоглох болсон боловч том хэмжээний
тэмцээнд орж чадаагүй л байна.
Монгол үндэстэн
Монгол гэдэг нь Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хойд хэсэгт орших
Өвөр Монголын Өөртөө . Оронтой хил залган орших Монголын тал хээрээр төвлөрөн,
Еврази эх газарт оршин суудаг нүүдлийн болон суурьшмал соѐлтой үндэстэн. Алтай
хэлний язгуурын монгол хэлээр харилцана. Өдгөө Монгол Улсад 2 сая 600 мянга гаруй,
Хятадад 10 орчим сая монголчууд амьдардаг гэж үздэг бөгөөд нүүдэлчний хэв маягаас
суурьшмал амьдралд шилжсэн хүн олон бий. Хятадад байх өвөр монголчуудын дунд
монгол хэлээр ярьж үл чадах монголчууд цөөнгүй.

Хүн амын ихэнх нь буддын шашны нэг урсгал болох шарын шашныг шүтдэг бөгөөд
энэ утгаараа Төвдтэй түүхэн холбоотой.

Агуулга
[нуух]

1 Нэр
2 Тархалт
3 Түүх
o 3.1 Чингис хаанаас өмнөх үеийн монголчууд
o 3.2 Монголын эзэнт гүрэн
o 3.3 Монголын эзэнт гүрний уналтын дараах монгол үндэстэн
4 Он тоолол
5 Мөн үзэх

[-] Нэр
Монгол гэдэг энэ нэрийн тухай анх яаж хэдийд үүссэн талаар судлаач эрдэмтэд их
маргалддаг бөгөөд албан ѐсоор батлагдсан тайлбар байхгүй.

1. Энэ нэрийг уул усны нэртэй холбож үздэг. Оросын эрдэмтэн Дорж Монгол
гэдэг нэр нь Мон гэдэг голын нэрээс иш авсан гэж үзсэн байна. Гэхдээ Мон
гэдэг гол олдоогүй юм байна. Нөгөө талаас Монгол аймгийхан 3 голын эхэнд
нутаглаж голыхоо эхийг Мон гэж нэрлэсэн байж болох юм.
2. 17-р зууны үеийн түүхч Саган Сэцэн "Эрдэнийн Эрхи" зохиолдоо энэ нэрийг
Чингис хаан өөрөө өгсөн гэж тэмдэглэжээ. Тэрээр Монгол гэдэг нэрийн Мон
гэдэг нь зовж зүдрэх гэсэн утгатай, харин гол гэдэг нь гол цөм гэсэн утгатай
гэжээ.
3. Энэ нэр монгиносон мунгинасан гэдэг үгнээс гаралтай гэж үзсэн байна. Эртний
монгол аймгийн өвөг дээдэс Эргүнэ күнгээс мунгинан монгинон нүүсээр 3
голын сав газарт ирж суурьшсан.
4. Бөө мөргөлийн бэлгэ тэмдгээр өгсөн нэр гэж үзсэн. Монка-тэнгри-гал гэдэг
үгний ка-тэнгри нь хасагдаад. Цаашдаа 2 дахь үеийн эгшиг эхнийхтэйгээ
ижилсэж Монгол гэдэг нэр үүсэн байна.
5. Монгол гэдэг нэрийг Хятадын судруудад Мэн-гү Ман-гу-зы Мон-гу-лун Ман-ту
Мэн-гү-лүн хэмээх дуудлагатай дүрс бичгүүдээр тэмдэглэдэг байсан. Юань
гүрний үеэс үүнийг нэг мөр Мэнгү гэж тэмдэглэдэг болжээ. Энэ нь хэдийнээс
мунгинагсад хуучин бүдүүлэгчүүд гэсэн утгатай юм байна.
6. Эрдэмтэн судлаач Сүхбаатар Бэй улсын судраас их ул мөртэй тайлбар тавьжээ.
Энэ нь Тоба улсын цэргүүд нэгэн аймгийг эзэлчихээд тэндээс нэг хүүг олзлон
авчээ. Тэр хүүг Мугулюу гэж нэрлэсэн байна. Тэр хүү нь Их Нирун улсыг
үүсгэн байгуулсан. Нирунчууд өөрийн удирдагчынхаа нэрээр аймгаа нэрлэсэн
байж болох юм.

[-] Тархалт
Монгол Улсын хүн амын ихэнх нь Халх хэмээн нэрлэгдэх бүлэгт хамаардаг. Монголын
Эзэнт Гүрэн задарсны дараа Зүүн Монголыг халх түмэн хэмээн нэрлэх болсон нь
аажмаар угсаатны нэр болон төлөвшсөн гэж үздэг.

Шинжаан Уйгурын Автономит Тойргийн нутгийн хойт хэсгийн Зүүнгар, Цинхай


Муж、Төвдийн Дамү зэрэг нутгаар 15 дугаар зууны үеэс Манжийн эрхшээлд орох
хүртлээ оршин тогтнож байсан Зүүнгарын Хаант Улсыг бүрдүүлж байсан Ойрдын
үлдэгдэл оршин суудаг. Ойрдууд нь Монгол улсын баруун хэсэг болон Өвөр
Монголын баруун хэсгээр мөн тархсан боловч ойрдуудыг ерөнхийдөө монгол
үндэстэнд оруулж үздэг.

Оросын автономит улсуудын дунд монгол угсаатанд хамаарах Бүгд Найрамдах


Халимаг Улс、Бүгд Найрамдах Буриад Улс, түүнчлэн одоо татан буугдсан Усть-
Ордын Буриад, Агын Буриадын автономит тойргууд бий. Халимагууд нь 17 дугаар
зууны эхэнд Ижил мөрөн орчим руу шилжин суурьшсан Ойрад үндэстний нэг хэсэг ба
Орос Улс өөртөө дагаар орсон монголчуудыг буриадууд хэмээн нэрлэн, тэр нь аажмаар
шинэ угсаатан болж бүрэлдсэн гэж үздэг. Монгол Улсад оршин суух Буриадуудын
ихэнх нь 20 дугаар зууны эхэнд Хятадаас салан тусгаарлах хөдөлгөөн өрнүүлэн,
Монгол Улс руу шилжин суурьшсан.
Тува нь уламжлал, зан заншлын хувьд монголжсон хэдий боловч хэл болон угсаа
гарвалыг нь харгалзан монголчуудын тоонд багтаасангүй.

Түүнчлэн, Хятадад Дагуур, Тунгус, Баоань, Тоу зэрэг монгол хэлний бүлэгт хамаарах
хэлээр ярилцдаг цөөнх үндэстнүүд оршин суудаг. Хятадын Коммунист Засгийн Газар
нь тэднийг "монгол үндэстэн" биш гэж үздэг ч тэд өөрсдийгөө монголчуудын нэг хэсэг
гэж үзэх нь элбэг.

[-] Түүх
[-] Чингис хаанаас өмнөх үеийн монголчууд

Монгол гэсэн нэр түүхийн сурвалж бичигт анх 7 дугаар зуунд дурьдагдсан байдаг
бөгөөд Хятадын сурвалж бичигт Монголын тэгш өндөрлөгийн зүүн захад орших
жижигхэн овог аймгийг "мэнгү" хэмээн нэрлэсан байдаг. Хожмоо Монголын эзэнт
гүрний үед бичигдсэн "Монголын нууц товчоо", "Юань улсын цадиг" зэрэгт
тэмдэглэгдсэн домгоос үзвэл Зүүн Хойд Азийн ой тайгад нутаглах хүмүүс болон умард
Азийн хээр талд амьдрах хүмүүстэй холилдон үүссэн гэх Хамаг Монгол овогтон нь,
Кидан гүрэн Зүрчидийн Алтан улсад бут цохигдон Монголын тал нутагт ноѐрхогч
үндэстэн үгүй болоод байсан 11 дүгээр зууны үед хүчирхэгжиж эхэлсэн монгол хэлний
бүлэгт хамаарах хэлээр ярилцах овог аймгуудын нэгэн байсан байна.

Тэрхүү Хамаг монголчууд Урианхадтай хүч хавсран Жалайр овгийг нэгтгэн, улмаар 12
дугаар зууны дунд үеэс Чингис хааны өвөг болох Хабул хан хамгийн анх хан цол
хүртэн, хүчирхэгжих эхлэл нь тавигджээ. Гэвч Хабул ханыг нас барсны дараа хан
болсон Амбагай хан нь татаруудад олзлогдон Алтан Улсад хүргэн хоригдож, 3 дахь
хан Хотала үгүй болсны дараа эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн язгууртнууд болон бусад
овог аймгаас болж Хамаг Монгол Улс задрах аюулд хүрээд байв. Хан болох ѐстой
байсан боловч бусад овгийнхонд хүлээн зөвшөөрөгдөлгүй, Хиад овгийн ахлагчаас
хэтрээгүй Есүхэй баатар Татаруудтай тэмцэлдэн, овог аймгаа нэгтгэхийг оролдож
байсан хэдий ч Чингисийг 9 настайд Татаруудад хорлогдон нас нөгчжээ.

Монголын эзэнт гүрэн

Эцгийг нь нас барсны дараа овгийнхон нь нүүр буруулан хүнд хэцүү бага насыг
өнгөрөөсөн Чингис өөрийн хичээл зүтгэлээр Татар аймаг болон Монголын Тайчууд,
Жадран овгийнхонтой тэмцэлдэн ялж 1189 онд Хамаг Монголын ханд өргөмжлөгдсөн
байна. Тэрээр 1203 онд Хэрэйд、1205 онд Найман аймгийг бут цохин, Онгуд, Мангуд
аймгийг дагаар оруулан Монголын тал нутгаар тархсан байсан овог аймгуудыг нэгтгэн,
1206 онд Их Монгол Улс буюу Монголын Эзэнт Гүрнийг үндэслэж, хаан болжээ. Тэр
үеэс монголчууд улам бүр хүчирхэгжин, Чингис болон түүний үр ач нар урьдын Хамаг
Монголын овог аймгуудаар зогсохгүй зэргэлдээх улс гүрнээ дагаар оруулж байв.

Монголын эзэнт гүрэн улам өргөжин Евразийн өнцөг булан бүрт тэдний морин туурай
хүрсэн хэдий ч Дундад Ази болон Иран, Кипчагийн өндөрлөг зэргээр тархсан
монголчууд түрэгүүдийн нөлөөнд орж, исламын шашинд орж, уугуул нутаг дахь
монголчуудтайгаа үндэстний хувьд улам бүр холдсон байна.
Эзэнт гүрний үед монголчууд төрөл бүрийн шашин шүтэж, түмэн хэлийн урчууд,
эрдэмтэн мэргэд цугларан соѐл, шинжлэх ухаан, шашны төв болон хөгжиж байлаа.
Буддын шашинг нийтээр шүтэх болсон нь 16 дугаар зууны үед Түмэдийн Алтан хан
Төвдийн шарын шашинг нэвтрүүлснээс үүдэлтэй гэж үздэг.

Монголын эзэнт гүрний уналтын дараах монгол үндэстэн

Хубилай хааны үүсгэн байгуулсан Юань гүрэн 1368 онд Хятад дахь ноѐрхлоо
алдсанаар их хаадын үе дуусч, улмаар ойрдууд хүчирхэгжин эзэнт гүрэнд Дөрвөн
Түмэн Ойрд, Дөчин Түмэн Монгол хэмээх хоѐр туйлт хүч үүсч, хоорондоо тэмцэлдэж
эхэлсэн байна.

Ийнхүү Монгол Гүрэн Ойрд болон Мин, Дундад Азийн Исламын шашинт үндэстэн
болох Казах, исламжсан монгол үндэстний улс болох Моголистан зэрэг улсуудтай
тэмцэлдэн оршин тогтносоор байсан боловч 17 дугаар зуунд ээлж дараалан манжуудын
байгуулсан Чинь гүрэнд дагаар орон, эцэст нь Ойрдуудын байгуулсан улс болох
Зүүнгар нь 18 дугаар зуунд Чиньгийн эрхшээлд орсноор Монгол Улс мөхсөн байна.

20 дугаар зууны эхээр Чинь улс унахад Манжийн ноѐрхол харьцангуй зөөлөн байсан
Ар Монголын Халхууд тусгаар тогтнолоо зарлан Монгол Улсыг тунхагласан байна.
Гэвч Өвөр Монголчууд Хятадын ноѐрхлоос ангижирч чадалгүй үлдсэн бөгөөд өдгөө
Өвөр Монголын Өөртөө Засан Тохинох Орон болжээ.

Он тоолол
1206 он - Чингис хаан Монголын тал хээрийг нэгтгэж, Монголын эзэнт гүрнийг
байгуулав.
1234 он - Зүрчидийн Алтан Улсыг бут цохив.
1240 он - Монголын нууц товчоо бичигдсэн.
1271 он - Хубилай хаан нийслэлийг Хархорумаас Бээжинд шилжүүлж, улсынхаа
нэрийг Юань болгож өөрчлөв.
1368 он - Юань гүрэн мөхөж, монголчууд уугуул нутагтаа буцаж ирэв.
1636 он - Өвөр Монгол Чин гүрний хараанд оров.
1691 он - Ар Монгол Чин гүрэнд дагаар орсон.
1911 он - Богд Хаант Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглав.
1915 он - Хиагтад болсон Гурван улсын хэлэлцээрээр Ар Монголыг Хятадын
харьяаны өөртөө засан тохинох улс хэмээн тулган хүлээлгэв.
1921 он - Үндэсний хувьсгал.
1924 он - Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглав.
1939 он - Халх голын дайн.
1945 он - Чөлөөлөх дайн.
1947 он - Өвөр Монголын Өөртөө . Орон бий болсон.
1961 он - НҮБ-д элсэв.
1992 он - Шинэ Үндсэн Хууль баталж, ардчилсан тогтолцоонд шилжин, улсын
нэрийг Монгол Улс болгож өөрчлөв.
2006 он - Их Монгол улс байгууладсаны 800 жилийн ойг тэмдэглэв.

Мөн үзэх
Монгол Улс
Их Монгол Улс
Монголын тал хээр
Онон гол
Буриад
Халимаг
Монголтой холбоотой бичлэгүүд
Баянхонгор
Баянхонгор нь Монгол улсын
аймаг юм. 1941 онд байгуулагдсан, Баянхонгор
115977 км² нутагтай.

Газар нутаг
Баянхонгор аймаг нь Монголын
баруун ємнєд хэсэгт Хангайн
нурууны ємнєх єндєрлєг, Говь-
Алтайн нурууны уулс, Алтайн
євєрийн говийг хамран говь
хангайн бїсийг дамнан оршдог
аймаг юм. Иймд нутаг нь уул тал
хєндий хосолсон хэлбэр бїхий
гадаргатай юм. Нутгийн хамгийн
єндєр цэг нь Говь-Аптайн нурууны Байгуулагдсан 1941
оргил 3957 м єргєгдсєн Их богд Аймгийн төв Баянхонгор
бєгєд хамгийн нам цэг нь Алтайн Газар нутаг 115,977.5 км² км²
євєр говьд 750 м єндєр юм. Хүн ам
Зээрэнгийн хєндий, Номингийн • Нийт (2006) 82,088
говь зэрэг Алтайн єврийн их говиуд • Нягтшил 0.71/км²
бий. Говь-Алтайн ууланд 1957 онд Утасны код +976 (0)144
газар хїчтэй хєдєлж, Ихбогд, Машины код БХ-
Баянцагааны араар 300 орчим км ISO 3166-2 MN-069
їргэлжилсэн их хагархай гарсан Вэбсайт gate1.pmis.gov.mn/bayankhongor/}}
юм. Баянхонгор аймгийн нутагт
чулуун нїїрс, алт, барилгын
материал элбэг байдаг. Байдраг, Тїй ээрэг томоохон гол мєрдтэй, Бєєнцагаан, Орог,
Хєх зэрэг том нууруудтай. Мєн 95 хэм хїрдэг халуунтай Шаргалжуутын болон Їхэг,
Хїрэмт, Халиут, єргєєтийн рашаан гэж сайн рашаанууд бий. Баянхонгор аймгийн
нутгийн хойд хэсэгт уулын хар шороон ба нутгийн хєрс, дунд хэсгээр нь тал хээрийн
хїрэн хєрс, урд хэсгээр говийн саарал хєрс тархжээ.

Уур амьсгал
Баянхонгор аймагт агаарын дундаж температур нь жилд -0.7° бєгєд 1 сард -18.4°
хїйтэн, 7 сард 15° дулаан болдог. Жилд дунджаар 216.3 мм тунадас унана. Агаарын
даралтын дундаж нь 1 сард 812 мм, 7 сард 808.5 мм байна. Салхины хурд жилийн
дундажаар 3.1 м/с бєгєєд хамгийн их салхитай, 5 сард 3.9 м/с хїрнэ.
Амьтан ургамал
Нутгийн хойд хэсэгт ойт хээрийн ургамал, дунд ба урд хэсгээр нь хээрийн говийн
ургамал тархжээ. Гоѐо, цулхир, вансэнбэрїї, лидэр, алтангагнуур зэрэг ховор ургамал
бий. Баянхонгар аймгийн нутагт манай орны байгалийн энэ гурван бїсэнд оршдог
амьтад тарвага, їнэг, чоно, ирвэс, аргаль, бор гєрєєс гээд бараг цєм бий.

Сумууд
Баянхонгор сум
Баацагаан сум
Баянбулаг сум
Баянговь сум
Баянлиг сум
Баян-Овоо сум
Баян-Өндөр сум
Баянцагаан сум
Богд сум
Бөмбөгөр сум
Бууцагаан сум
Галуут сум
Гурванбулаг сум
Жаргалант сум
Жинст сум
Заг сум
Өлзийт сум
Хүрээмарал сум
Шинэжинст сум
Эрдэнэцогт сум

You might also like